Telexa.mn - Хөрөнгө оруулалт 6.3 [free]

Descrizione

Telexa.mn нь Монголын анхны автомат хөрөнгө оруулалтын платформ бөгөөд дэлхийн шилдэг компаниудын токенжсон хувьцаанд эрсдэл багатайгаар хөрөнгө оруулах боломжийг олгодог. Та
ямар давтамжтайгаар, хэдий хэмжээний мөнгөөр ямар хувьцаа авахаа тохируулахад л автоматаар таны өмнөөс хөрөнгө оруулалт хийгдэх болно. Жишээ нь, өдөр бүр ₮5000-ийг Apple
компаний хувьцаанд хөрөнгө оруулах гэж тохируулбал жилийн дотор та ₮1,825,000-ийг Apple компаний хувьцаанд хөрөнгө оруулсан байх болно. Тэгвэл Apple компаний хувьцаа сүүлийн
10 жилд төгрөгөөр бол 20 дахин өссөн байна. Та хүссэн үедээ хөрөнгө оруулсан хувьцаануудаа зараад, мөнгөө гарган авах боломжтойгоос гадна хөрөнгө оруулалтыг автоматжуулснаар
та цагаа хэмнэхээс гадна үнийн савлагаанаас хамаарах эрсдлийг бууруулах давуу талтай.
Яаж хөрөнгө оруулалт хийх вэ?
1. Өөрийн хөрөнгө оруулалтын багцыг бүтээнэ. Жишээ нь, миний хөрөнгө оруулалтын 40 хувийг Apple компанийн хувьцаанд, 30 хувийг Facebook, 30 хувийг Tesla-д хуваарилна гэж
тохируулж болно. Хөрөнгө оруулалтаа ийнхүү олон төрөлд хувааснаар нэг төрлийн хөрөнгө оруулалтаас хамаарах эрсдэл багасах давуу талтай.
2. Банкны картаа баталгаажуулна. Баталгаажуулах явцад таны картын мэдээллийг шууд банк хүлээн авч баталгаажуулах учраас картны аюулгүй байдалдаа санаа зовохгүй байж
болно.
3. Хөрөнгө оруулалтын давтамж хэмжээгээ тохируулна. Жишээ нь, өдөр бүр ₮5000 ч оруулах боломжтой.
Ингээд л таны тохиргооны дагуу хөрөнгө оруулалт хийгдээд явах болно. Мэдээж та хүссэн үедээ хөрөнгө оруулсан хувьцаануудаа зараад, мөнгөө гарган авах боломжтой.

Versioni precedenti

Free Download Scarica da QR Code
  • Nome del Applicazioni: Telexa.mn - Хөрөнгө оруулалт
  • Categoria: Finanza
  • Nome APK: mn.telexa
  • Ultima versione: 6.3
  • Requisito: 5.0 o superiore
  • Dimensioni del file : 15.73 MB
  • tempo aggiornato: 2023-07-03